Tuesday, October 20, 2009

DOLCE AND GABBANA загварын тайзыг эзэгнэж байна.


Анх Миланы загварын долоо хоногт lingerie загварыг 30 жилийн өмнө гаргаж ирэж байсан Dolce and Gabbana брэнд одоог хүртэл энэ тал дээр хүчтэй өрсөлдөгч байсаар байна.
Загварын ертөнцийн хамгийн хүчирхэг хамтрагчид маань өнгөрсөн ням гаригт Миланы загварын долоо хоног дээр нэхмэл даавуу болон хээтэй торгон хувцас бүхий 2010 оны хавар зуны загварын коллекциороо Миланы загварын тайзыг эзэгнэжээ.
Нэвт гэрэлтсэн сүлжмэл хээг жакет, даашинз, юбка, гутал цүнх гээд бүхий л загварууддаа тусгаж өгсөн байлаа.
Харин Дизайнер Stefano Gabbana өөрийн шинэ коллекцийнхоо талаар “сэрэл мэдрэмжийг төрүүлэхүйц” гэж хэлсэн байна.
Шоуны төгсгөлд загвар өмсөгчид бүгд хөхөвч, дотоож өмсөн гарч ирсэн нь шоуг улам сонирхолтойгоор төгсгөсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Dolce and Gabbana-гийн шинэ брэндийн өнгөний хувьд хар цагаан өнгө илүү давамгайлсан байлаа.

No comments:

Post a Comment